Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 2 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь би нүдээ өргөн хартал, гартаа хэмжүүр барьсан хүн үзэгдэв.

2. Тэгэхэд нь би—Чи хаашаа явж байна вэ? гэсэнд тэр надад—Иерусалимыг хэмжиж, түүнийг хэр урт, хэр өргөн болохыг нь үзнэ гэв.

3. Үзэгтүн, надтай ярилцаж байсан өнөөх тэнгэр элч явчихсан, өөр нэг тэнгэр элч түүнтэй уулзахаар ирж,

4. түүнд—Гүй, тэр залуутай ярьж, “Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно”гэж хэл.

5. ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.

6. “Хөөе! хөөе! Умардын газраас зугтагтун” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би та нарыг тэнгэрийн дөрвөн салхи мэт тараасан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7. “Хөөе, Сион! Вавилоны охинтой хамт амьдрагч та нар зугтан зайлагтун.

8. Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь Түүний мэлмийн цэцгийд хүрдэг.

9. Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолчуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.

10. Сионы охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

11. «Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршиж, түмэн цэргийн ЭЗЭН Намайг та нар уруу илгээснийг та нар мэдэх болно.

12. ЭЗЭН Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.

13. Бүх махан бие нь ЭЗЭНий өмнө дуугүй байгтун. Учир нь Тэр Өөрийн ариун оршихуйгаас сэрэв»”.