Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 11:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Би тэдэнд “Хэрэв энэ нь та нарт сайн гэж үзэгдвэл надад хөлсийг минь өг. Харин, хэрэв үгүй бол боль” гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекелийг хэмжив.

13. ЭЗЭН надад “Би тэднээр үнэлүүлсэн энэхүү гайхамшигт үнэ хөлсийг ваарчин уруу шид” гэв. Ингээд би гучин мөнгөн шекел авч, ЭЗЭНий өргөөн дотор ваарчин уруу чулуудав.

14. Дараа нь Иуда ба Израилийн хоорондын ах дүүсийн барилдлагааг эвдэхийн тулд би өөрийн хоёр дахь таяг болох Нэгдлийг хэсэг болгон хугалав.

15. ЭЗЭН надад “Тэнэг хоньчны хэрэгслийг өөртөө дахин ав.

16. Үзэгтүн! Сүйрснийг ойшоодоггүй, бутарсныг хайдаггүй, хугарсныг эмчилдэггүй, зогсогч нэгнийг нь дэмждэггүй атлаа харин тарган хонины махыг идэж, туурайг нь тастах хоньчинг Би энэ газарт босгох гэж байна.

17. Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхийлөлтэй еэ!Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно!Түүний гар нь бүхлээрээ хатаж,баруун нүд нь сохор болно”.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 11