Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зефаниа 1:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн хүү, Амариагийн хүү, Гедалиагийн хүү, Кушийн хөвгүүн болох Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.

2. “Би газрын гадаргуунаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

3. “Би хүн ба амьтныг бүрэн арчих болно.Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг,балгаснуудыг хилэнцтэний хамт бүрэн арчих болно.Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

4. “Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана.Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг тахилч нартай хамт энэ газраас таслах болно.

5. Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мэхийдэг,доошоо бөхийж ЭЗЭНд тангарагладаг боловч Милкомоор тангарагладаг,

6. ЭЗЭНийг дагахаас эргэн больсон,ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно”.

7. Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай!Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.Учир нь ЭЗЭН тахилыг бэлтгэсэн,Тэр Өөрийн зочдоо ариусгасан.

8. Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэдБи хааны хөвгүүд болох жононгуудыг баөөрсдийгөө харийн хувцсаар хувцасласан бүх хүмүүсийг шийтгэх болно.

9. Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүмүүсийг болонэзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийгБи тэр өдөр шийтгэх болно.

10. ЭЗЭН тунхаглаж байна.“Тэр өдөр Загасны Дааман хаалганаас хашхирах дуу,Хоёрдугаар Дүүргээс гашуудал, толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.

11. Худалдааны дүүрэгт оршин суугчид аа, гашуудагтун.Учир нь Канааны бүх хүмүүс чимээгүй болгогдоно.Мөнгийг хэмждэг бүх хүн таслагдах болно.

бүрэн бүлгийг уншина уу Зефаниа 1