Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 22:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Израилийн хөвгүүд аялан, Иерихогийн харалдаа Иорданы чанадад Моабын хээр талд буудаллав.

2. Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав.

3. Тиймээс ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Учир нь израильчууд тоо томшгүй олон байлаа. Моаб нь Израилийн хөвгүүдээс ихэд айв.

4. Моаб Мидианы ахмадуудад хандан—Хээрийн өвсийг үхэр хэрхэн долоодгийн адил энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрон дахь бүхнийг долоох болно гэв. Тэр үед Моабын хаан нь Зиппорын хүү Балак байлаа.

5. Тиймээс тэр өөрийн ард түмний хөвгүүдийн нутагт буй Евфратын дэргэд орших Петор дахь Беорын хүү Балаам уруу түүнийг дуудахаар элч нарыг илгээн—Харагтун, Египетээс ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын гадаргууг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна.

6. Тийм учраас одоо ирээч. Тэд миний хувьд хэт хүчирхэг байгаа тул миний төлөө энэ ард түмнийг хараагтун. Тэгвэл би тэднийг дийлж, нутгаасаа хөөн гаргах чадвартай болж магадгүй. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.

7. Тийнхүү Моабын ахмадууд, Мидианы ахмадууд гартаа төлөгчид өгөх шан хөлстэй явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.

8. Тэр тэдэнд—Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад юу айлдахыг би та нарт хариу хэлье хэмээн өгүүлэв. Моабын удирдагчид Балаамтай хамт үлдэв.

9. Дараа нь Бурхан Балаам дээр ирж—Чамтай хамт байгаа эдгээр хүмүүс хэн бэ? хэмээв.

10. Балаам Бурханд—Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн

11. “Египетээс гарч ирсэн ард олныг харагтун. Тэд газрын гадаргууг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргах чадвартай болж магадгүй” гэж хэлүүлсэн гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 22