Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 13:9-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бениамин овгоос Рафугийн хүү Палти,

10. Зебулун овгоос Содийн хүү Гаддиел,

11. Иосефын овгоос, Манассе овгоос Сусигийн хүү Гадди,

12. Дан овгоос Гемаллигийн хүү Аммиел,

13. Ашер овгоос Михаелын хүү Сетур,

14. Нафтали овгоос Вофсийн хүү Нахби,

15. Гад овгоос Махийн хүү Геуел нар байлаа.

16. Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа хэмээн Мосе нэрлэв.

17. Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд—Тийшээ Негев уруу өгсөн яв. Дараа нь уулархаг нутаг уруу өгсөж оч.

18. Тэр нутаг ямархуу болохыг, тэнд амьдарч буй ард олон нь хүчтэй юу, дорой юу, тэд цөөн үү, эсвэл олон уу гэдгийг мэд.

19. Тэдний амьдарч буй нутаг нь ямар болох, энэ нь сайн уу, эсвэл муу юу? Тэдний амьдардаг хотууд нь ямар болох, тэдгээр нь задгай хуарангууд шиг үү, эсвэл бэхлэлттэй юу?

20. Газар нь ямар болох, үржил шимтэй юу эсвэл тарчиг уу? Тэнд модтой юу, эсвэл үгүй юу? Дараа нь уг нутгийн үр жимснээс авчрахыг хичээгтүн гэлээ. Энэ үе нь усан үзмийн эхний боловсрох цаг байлаа.

21. Тийнхүү тэд өгсөн явж, Зиний цөлөөс Лебо-хамат дахь Рехобыг хүртэлх нутгийг тандав.

22. Тэд Негев уруу өгсөн явахдаа Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нарын байсан Хебронд хүрч ирэв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байв.)

23. Дараа нь тэд Ешколын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авчээ. Тэд түүнийг хоёр хүний хооронд дамжлах дамнуурган дээр хэсэг анар болон инжрийн хамт тавин авч явав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 13