Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

2. Израилийн хөвгүүдэд Миний өгөх гэж буй Канаан нутгийг тандуулахаар өөрийнхөө төлөө хүмүүсийг илгээ. Тэдний эцгүүдийн овог бүрээс, тэдний дунд удирдагч болох хүн бүрийг чи илгээгтүн гэв.

3. Тиймээс Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүлэгчид болох тэдгээр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ.

4. Тэдгээрийн нэрс нь энэ байв. Реубен овгоос Заккурын хүү Шаммуа,

5. Симеон овгоос Хорийн хүү Шафат,

6. Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,

7. Иссахар овгоос Иосефын хүү Игал,

8. Ефраим овгоос Нуны хүү Хошеа,

9. Бениамин овгоос Рафугийн хүү Палти,

10. Зебулун овгоос Содийн хүү Гаддиел,

11. Иосефын овгоос, Манассе овгоос Сусигийн хүү Гадди,

12. Дан овгоос Гемаллигийн хүү Аммиел,

13. Ашер овгоос Михаелын хүү Сетур,

14. Нафтали овгоос Вофсийн хүү Нахби,

15. Гад овгоос Махийн хүү Геуел нар байлаа.

16. Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа хэмээн Мосе нэрлэв.

17. Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд—Тийшээ Негев уруу өгсөн яв. Дараа нь уулархаг нутаг уруу өгсөж оч.

18. Тэр нутаг ямархуу болохыг, тэнд амьдарч буй ард олон нь хүчтэй юу, дорой юу, тэд цөөн үү, эсвэл олон уу гэдгийг мэд.

19. Тэдний амьдарч буй нутаг нь ямар болох, энэ нь сайн уу, эсвэл муу юу? Тэдний амьдардаг хотууд нь ямар болох, тэдгээр нь задгай хуарангууд шиг үү, эсвэл бэхлэлттэй юу?

20. Газар нь ямар болох, үржил шимтэй юу эсвэл тарчиг уу? Тэнд модтой юу, эсвэл үгүй юу? Дараа нь уг нутгийн үр жимснээс авчрахыг хичээгтүн гэлээ. Энэ үе нь усан үзмийн эхний боловсрох цаг байлаа.

21. Тийнхүү тэд өгсөн явж, Зиний цөлөөс Лебо-хамат дахь Рехобыг хүртэлх нутгийг тандав.

22. Тэд Негев уруу өгсөн явахдаа Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нарын байсан Хебронд хүрч ирэв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байв.)

23. Дараа нь тэд Ешколын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авчээ. Тэд түүнийг хоёр хүний хооронд дамжлах дамнуурган дээр хэсэг анар болон инжрийн хамт тавин авч явав.

24. Израилийн хөвгүүдийн тэндээс огтолж авсан хонгорцгийн улмаас тэр газар Ешколын хөндий хэмээн нэрлэгдсэн байлаа.

25. Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцахдаа

26. Кадеш дахь Параны цөлд Мосе, Аарон нар болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган дээр иржээ. Тэд тэдэнд болон бүх чуулганд үгийг хүргэн, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.

27. Тэд түүнд ийнхүү хэлэв.—Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр бол үнэхээр сүү, зөгийн балаар бялхсан нутаг мөн бөгөөд түүний үр жимс нь энэ байна.

28. Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг агаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм. Түүнээс гадна, бид тэнд Анакийн үр удмыг үзэв.

29. Амалек нь Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эргээр, Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.

30. Дараа нь Калеб Мосегийн өмнө ард олныг намжаагаад—Бид түүнийг гарцаагүй дийлэх учир заавал явж түүнийг эзэлж авах ёстой гэв.

31. Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс—Бидний хувьд тэд хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлэв.

32. Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд муу мэдээг дэлгэрүүлж—Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөн иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь аварга биетэй хүмүүс байв.

33. Тэнд бас бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимийн нэг хэсэг нь байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.