Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 7:7-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв.

8. Өнөөх залуу тэр эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь зүглэв.

9. Ингэхдээ үдшийн бүрий ба оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ.

10. Эмэгтэй ч түүнийг угтан гарч ирлээ.Янхан мэт хувцасласан ба зүрх нь зальхай байлаа.

11. Тэр эмэгтэй дуу шуугиантай, тэрслүү нэгэн бөгөөд гэртээ үл тогтоно.

12. Тэр эмэгтэй одоо гудамжинд болон олон хөлийн газарт,Булан бүрийн ард отох аж.

13. Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд,Ичгүүргүй нүүрээрээ түүнд,

14. “Надад эвийн тахил бий.Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ.

15. Тиймээс чамайг угтахаар, чиний дэргэд байхыг эрмэлзэн хүсэж,Би гарч ирээд, чамтай учирлаа.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 7