Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 7:12-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэр эмэгтэй одоо гудамжинд болон олон хөлийн газарт,Булан бүрийн ард отох аж.

13. Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд,Ичгүүргүй нүүрээрээ түүнд,

14. “Надад эвийн тахил бий.Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ.

15. Тиймээс чамайг угтахаар, чиний дэргэд байхыг эрмэлзэн хүсэж,Би гарч ирээд, чамтай учирлаа.

16. Өнгө алагласан Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр би ор дэрээ бүтээв.

17. Би өөрийнхөө оронд мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав.

18. Ирээч.Өглөө хүртэл хайр дурлалаа бүрэн эдэлье.

19. Учир нь миний нөхөр гэртээ байхгүй.Тэр алс холын аянд мордсон.

20. Нөхөр маань зоостой хүүдийг авч одов.Тэргэл сар гарах өдөр л буцаж ирнэ” гэв.

21. Тэр олон уран үгээрээ мөнөөх эрийг уруу татаж,Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 7