Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 6:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Анчны гараас зайлагч зээр гөрөөс мэт,Шувуу баригчийн занганаас тавигдсан жигүүртэн мэт өөрийгөө авар.

6. Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай.

7. Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа,

8. Өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж,Ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг.

9. Залхуу минь, чи хэдий хүртэл хэвтэх юм бэ?Нойрноосоо хэзээ сэрэх юм бэ?

10. “Жаахан унтаадахъя, жаахан дугхийгээдэхье,Жаахан гараа хумхин амраадахъя” гэсээр байтал

11. Хоосон ядуу байдал чинь тэнүүлчин мэт,Гачаал чинь зэвсэг агссан хүн мэт чам уруу ирнэ.

12. Хорон муу хүн амнаасаа гажсан үг унаган явж,

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 6