Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 6:27-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Хүн хувцсаа шатаахгүйгээр гал өвөртөлж чадна гэж үү?

28. Эсвэл хөлөө түлэхгүйгээр халуун нүүрсэн дээгүүр явж чадна гэж үү?

29. Хөршийнхөө эхнэр уруу явдаг хүн тийм байна.Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүр шийтгэгдэхгүйгээр өнгөрөхгүй.

30. Өлсгөлөнгөө дарахын тулд хулгай хийдэг хулгайчийг хүмүүс харсан ч жигшихгүй.

31. Харин баригдахдаа тэр долоо дахин нугалан төлж,Гэр орныхоо хамаг эд хогшлоо өгөх ёстой.

32. Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөдЗавхайрснаараа өөрийгөө хөнөөдөг.

33. Тэрээр шарх болон гутамшгийг амсах ба ичгүүр нь хэзээ ч арилахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 6