Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 6:10-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. “Жаахан унтаадахъя, жаахан дугхийгээдэхье,Жаахан гараа хумхин амраадахъя” гэсээр байтал

11. Хоосон ядуу байдал чинь тэнүүлчин мэт,Гачаал чинь зэвсэг агссан хүн мэт чам уруу ирнэ.

12. Хорон муу хүн амнаасаа гажсан үг унаган явж,

13. Нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, хуруугаараа заан,

14. Зүрхэндээ буй хар санаагаар үргэлж хорон мууг сэдэж,Эвдрэлцлийг тараадаг юм.

15. Тиймээс сүйрэл нь гэнэт ирж,Тэр даруй тэрээр эдгэшгүйгээр гэмтэнэ.

16. ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг.Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог.

17. Эдгээр нь гэвээсИхэмсэг харц,Худалч хэл,Гэм зэмгүй цусыг урсгагч гар,

18. Хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх,Хорон муу уруу түргэн гүйгч хөл,

19. Худал чалчдаг хуурамч гэрчлэгч болонАх дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэргүүд болой.

20. Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь.Эхийнхээ зааж сургасныг бүү огоор.

21. Тэдгээрийг зүрхнээсээ байнга уя, хүзүүндээ зангид.

22. Тэд чамайг явахад чинь удирдаж,Нойрсоход чинь хамгаална.Сэрэхэд чинь тэд чамтай ярина.

23. Учир нь тушаал нь дэнлүү юм.Сургамж нь гэрэл юм.Сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн.

24. Энэ нь чамайг хорон муу эмээс болонСадар эмийн уян наалинхай хэлээс хол байлгахын тулд билээ.

25. Тэр эмийн гоо үзэсгэлэнг зүрхэндээ бүү хүс.Түүний зовхи нь ч чиний дур хүслийг бүү булааг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 6