Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 4:12-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Чамайг алхах үед алхаа чинь саадгүй байна.Хэрэв гүйх аваас чи бүдэрч унахгүй.

13. Сургамжийг зууран барь.Алдаж үл болно.Мэргэн ухааныг хамгаал,Учир нь тэр бол чиний амь мөн.

14. Хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь.Хорон муу хүмүүсийн замаар алхаж болохгүй.

15. Түүнээс зайлсхий.Түүгээр дайран гарах ч хэрэггүй.Түүнээс эргэн, хажуугаар нь өнгөр.

16. Учир нь тэд хорон мууг үйлдээгүй цагтаа нойрсож чаддаггүй юм.Хэн нэгнийг бүдрүүлж унагаагүй цагт тэдний нойр нь хулждаг.

17. Учир нь тэд хар санааны талхыг идэж,Хүчирхийллийн дарснаас уудаг.

18. Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад,Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.

19. Хар санаатны зам нь харанхуй мэт буюу.Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.

20. Хүү минь, миний үгэнд анхаарлаа хандуул.Үгсийг маань чих тавин сонс.

21. Тэднийг хараанаасаа алдаж болохгүй.Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв.

22. Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөдТэр хүний бүх биед эрүүл мэнд юм.

23. Юуны түрүүнд зүрхээ хамгаал.Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм.

24. Мэхлэгч амыг цааш тавь.Заль мэхтэй үгсийг өөрөөсөө холдуул.

25. Нүд чинь өмнө байгаагаа цэх хараг.Харц чинь урагшаа эгц тусаг.

26. Хөлийнхөө доорх замыг хар.Тэгвэл бүх зам чинь дайвшгүй байх болно.

27. Зүүн, баруун талын аль уруу нь ч бүү гуйв.Хөлөө хорон муугаас зайлуулж яв.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 4