Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 17:15-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль ньЭЗЭНий жигшлийг төрүүлдэг.

16. Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраасМунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?

17. Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг.Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг.

18. Ухаанаар хомс хүн гар барин амлаж,Хөршийнхөө батлан даагч болдог.

19. Хэрүүл шуугианд дуртай хүн гэм нүгэлд ч дуртай.Өөрийгөө дөвийлгөгч нь сүйрлийг урьж буй хэрэг.

20. Зальт зүрхтэй хүн сайныг олохгүй.Мэхлэгч хэлтэй хүн гай зовлонд орно.

21. Мунхгийг төрүүлсэн хүн өөртөө гашуудлыг авчирна.Мунхгийн эцэг баяр баясгалангүй.

22. Баяр хөөртэй зүрх бол сайн эм.Харин эмтэрсэн сүнс ясыг хувхайруулна.

23. Шударга замыг завхруулахын тулдХар санаатай хүн хээл хахуулийг өвөртөлж авдаг.

24. Мэргэн ухаан нь ухаантай хүний оршихуйд байдаг.Харин мунхгийн нүд дэлхийн төгсгөл дээр тусна.

25. Мунхаг хүү эцгийгээ халаглуулна.Тэрээр төрүүлсэн эхдээ ч уй гашуу юм.

26. Зөв шударга нэгнийг торгох нь сайн хэрэг бишийн адилҮнэнч шударга үйлсийнх нь төлөө түшмэдийг цээрлүүлэх нь сайн хэрэг биш ээ.

27. Хэлж буй үгэндээ хянамгай хүн мэдлэгтэй юм.Ухаантай хүмүүн уужим дотортой.

28. Мунхаг хүн ч гэсэн чимээгүй байх аваас мэргэн хүнд тооцогдоно.Тэрээр амаа хамхиад суувал хэрсүү нэгэнд тооцогдоно.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 17