Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 14:22-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Хорон мууг сэдэгч нар төөрөлдөхгүй гэж үү?Харин сайныг сэдэгч нарт үнэн ба энэрэл байх болно.

23. Хөдөлмөр бүхэн ашиг авчирна.Харин дэмий хоосон яриа ядууралд л хүргэнэ.

24. Мэргэн хүмүүсийн титэм нь тэдний баялаг болМунхгуудын мунхаг явдал тэдний мунхаглал юм.

25. Үнэнч гэрч амийг авардаг.Харин худлыг урсгадаг хүн мэхэлдэг.

26. ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөдТэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.

27. ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга болой.Энэхүү эх булаг нь үхлийн зангыг зайлуулах боломжтой.

28. Түмэн олон нь хааны сүр хүч болЦөөн ардууд нь ноёны мөхөс байдал юм.

29. Уурлахдаа удаан хүн маш их ухаантай.Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 14