Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 14:10-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ.Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.

11. Хар санаатай хүний байшин нурж,Цэх шулуун хүний овоохой сүндэрлэнэ.

12. Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.

13. Инээгчийн доторх зүрх өвдсөн ч байж болох юм.Хөөр баяслын төгсгөл нь уй гашуу ч байж болно.

14. Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ.Харин сайн хүн өөрийн хийсэн үйлсдээ сэтгэл ханах болно.

15. Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг.Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг.

16. Мэргэн хүн болгоомжилдог ба хорон муугаас зайлдаг.Харин мунхаг хүн омог бардам ба болгоомжгүй байдаг.

17. Түргэн зантай хүн мунхаг үйлийг үйлддэг.Хорон мууг сэдэгч хүн үзэн ядагддаг.

18. Гэнэн нэгэн мунхаг явдлыг өвлөдөг болХэрсүү нэгэн мэдлэгээр шагнагдана.

19. Хорон муу нь сайны өмнө сөгдөж,Хар санаатан шударга зөв хүний хаалганы өмнө сөхрөх болно.

20. Ядуу хүнээс хөрш нь хүртэл зугтдаг болБаян хүнд олон найз нөхөд байдаг.

21. Хөршөө гадуурхагч нь нүгэл үйлдэж буй хэрэг.Харин ядуу хүнд нигүүлсэнгүй хандагч хүн ерөөлтэй.

22. Хорон мууг сэдэгч нар төөрөлдөхгүй гэж үү?Харин сайныг сэдэгч нарт үнэн ба энэрэл байх болно.

23. Хөдөлмөр бүхэн ашиг авчирна.Харин дэмий хоосон яриа ядууралд л хүргэнэ.

24. Мэргэн хүмүүсийн титэм нь тэдний баялаг болМунхгуудын мунхаг явдал тэдний мунхаглал юм.

25. Үнэнч гэрч амийг авардаг.Харин худлыг урсгадаг хүн мэхэлдэг.

26. ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөдТэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.

27. ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга болой.Энэхүү эх булаг нь үхлийн зангыг зайлуулах боломжтой.

28. Түмэн олон нь хааны сүр хүч болЦөөн ардууд нь ноёны мөхөс байдал юм.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 14