Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 7:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. тэдний юу ярилцаж байгааг сонс. Ингэсний дараа чи хуаран уруу дайрах хүч зоригтой болно гэв. Тэгээд Гидеон, зарц Пурагийн хамт хуаран дахь цэргийн харуулууд уруу явцгаав.

12. Тэнд мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд дүүрэн царцаа мэт олноороо хэвтэж байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй болой.

13. Гидеон тэнд очоод харсанд нэгэн хүн найздаа зүүдээ ярьж байв. Тэр—Үзэгтүн. Би нэгэн зүүд зүүдэллээ. Зүүдэнд арвайн гурилаар хийсэн нэгэн талх мидианчуудын хуаранд өнхөрч ирээд, майханд хүрч мөргөсөнд майхан нурж унав гэсэнд

14. найз нь—Энэ чинь Иоашийн хөвгүүн Израиль хүн Гидеоны илднээс гарцаагүй. Бурхан Мидиан болон бүх хуаранг түүний гарт өгчээ гэж хариулав.

15. Гидеон зүүд болон тайллыг нь сонсоод мэхийн сөгдөж мөргөв. Тэгээд Израилийн хуаранд буцан ирээд—Босогтун. ЭЗЭН Мидианы хуаранг та нарын гарт өгчээ хэмээн тунхаглав.

16. Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хувааж, бүх хүмүүсийн гарт эвэр бүрээ болон хоосон сав бариулж, савны дотор бамбар хийлгэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 7