Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 19:25-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Гэвч хүмүүс түүнийг сонссонгүй. Иймээс тэр хүн татвар эмээ барьж, тэдэнд гаргаж өгөв. Тэд түүнийг бүх л шөнөжингөө өглөө болтол хүчирхийлж, доромжилж, үүр цайх үед тэр эмэгтэйг тавив.

26. Үүр цайх үеэр өнөөх эмэгтэй нөгөө хүний гэрийн буюу эзнийхээ байрлаж байсан газрын үүдэнд ирж унаад, гэгээ ортол тэндээ байв.

27. Түүний эзэн нь өглөө босож, байшингийн хаалгыг нээн замаараа цаашаа хөдлөхөөр гадагш гартал, татвар эм нь гараа босгон дээр тавиад гэрийн үүдэнд унасан хэвтэж байв.

28. Тэр түүнд—Бос, явцгаая гэсэнд хариу дуугарсангүй. Тэгээд эмэгтэйг илжгэн дээр тавив. Тэр хүн босож, гэр өөдөө явав.

29. Тэр гэртээ ороод хутга авч, татвар эмийнхээ цогцсыг авч мөч мөчөөр нь арван хоёр хэсэг болгон хувааж, Израилийн нутаг дэвсгэр даяар илгээв.

30. Үүнийг үзсэн бүгд—Израилийн хөвгүүд Египет газраас гарсан өдрөөс энэ өдрийг хүртэл үүнтэй адил хэрэг гарсан ч үгүй, үзэгдсэн ч үгүй билээ. Үүнийг сайтар тунгаан бодож, зөвлөн хэлтүгэй гэлцэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 19