Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 19:24-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Энд миний онгон охин болон тэр хүний татвар эм байна. Би тэднийг гаргая. Та нар тэднийг хүчирхийлж, хүссэн зүйлээ тэдэнд үйлдэгтүн. Харин тэр хүнд тийм ичгүүрт хэргийг бүү үйлдэгтүн гэж хэлэв.

25. Гэвч хүмүүс түүнийг сонссонгүй. Иймээс тэр хүн татвар эмээ барьж, тэдэнд гаргаж өгөв. Тэд түүнийг бүх л шөнөжингөө өглөө болтол хүчирхийлж, доромжилж, үүр цайх үед тэр эмэгтэйг тавив.

26. Үүр цайх үеэр өнөөх эмэгтэй нөгөө хүний гэрийн буюу эзнийхээ байрлаж байсан газрын үүдэнд ирж унаад, гэгээ ортол тэндээ байв.

27. Түүний эзэн нь өглөө босож, байшингийн хаалгыг нээн замаараа цаашаа хөдлөхөөр гадагш гартал, татвар эм нь гараа босгон дээр тавиад гэрийн үүдэнд унасан хэвтэж байв.

28. Тэр түүнд—Бос, явцгаая гэсэнд хариу дуугарсангүй. Тэгээд эмэгтэйг илжгэн дээр тавив. Тэр хүн босож, гэр өөдөө явав.

29. Тэр гэртээ ороод хутга авч, татвар эмийнхээ цогцсыг авч мөч мөчөөр нь арван хоёр хэсэг болгон хувааж, Израилийн нутаг дэвсгэр даяар илгээв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 19