Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 35:13-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Ингээд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг зааврын дагуу гал дээр шарж, ариун зүйлсийг тогоо, том тоогоонууд, савнуудад чанаад, бүх эгэл ардуудад түргэхэн шиг аваачжээ.

14. Үүний дараа тэд өөрсдөдөө болон тахилч нарт зориулан бэлтгэв. Учир нь тахилч нар болох Аароны хөвгүүд шатаалт тахилууд ба өөхийг шөнө хүртэл өргөжээ. Тийм учраас левичүүд өөрсдөдөө ба Аароны хөвгүүд болох тахилч нарт зориулан бэлдсэн юм.

15. Асафын хөвгүүд болох дуучид ч гэсэн Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу өөрсдийн байрлалаа эзэлж байв. Мөн өөр өөрсдийн дааман хаалган дээрх сахиулууд өөрсдийн үйлчлэлээс холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа.

16. Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж, Иосиа хааны тушаалаар ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаалт тахилуудыг өргөхөөр ЭЗЭНий бүх үйлчлэл тэр өдөртөө бэлтгэгдсэн байв.

17. Ингээд тэнд байсан Израилийн хөвгүүд тэр үед Дээгүүр Өнгөрөх баярыг, мөн Исгээгүй Талхны Баярыг долоон өдөр тэмдэглэжээ.

18. Үүнтэй адил Дээгүүр Өнгөрөх баярыг эш үзүүлэгч Самуелын үеэс хойш тэмдэглэж байсангүй. Мөн Израилийн хаадын нэг нь ч тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт Иосиагийн үйлдсэний адил тийм Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж байгаагүй билээ.

19. Иосиагийн хаанчлалын арван найм дахь жилд энэ Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэгдсэн юм.

20. Энэ бүгдийн дараа буюу Иосиа сүмийг янзалсны дараа Египетийн хаан Неко дайтахаар Евфрат дахь Каршемишт ирсэн бөгөөд Иосиа түүнийг довтлохоор явлаа.

21. Гэвч Неко түүн уруу элч нарыг илгээн,—Иудагийн хаантан, бид бие биетэйгээ юу хийх билээ? Өнөөдөр чиний эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Өөрийгөө Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодон надтай хамт байгаа Бурханд саад хийхээ болигтун гэв.

22. Харин Иосиа түүнээс эргэлгүй, түүнтэй дайтахаар зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амаас гарсан Некогийн үгийг ч сонсолгүй, харин Мегиддогийн талд тулалдахаар ирэв.

23. Харваачид Иосиа хааныг харван оносонд, хаан зарц нартаа—Би хүнд шархадсан болохоор намайг аваад яв гэв.

24. Тиймээс зарц нар нь түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт нь байсан хоёр дахь тэргэнд тавин, Иерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Иерусалим Иосиагийн төлөө гашууджээ.

25. Дараа нь Иеремиа Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд тогтоол болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудлын дотор бичигдсэн юм.

26. Иосиагийн бусад үйлс болон ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн түүний итгэлийн үйлдлүүд,

27. түүний үйлс эхнээсээ дуустал, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 35