Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 23:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэгээд тахилч Иехоиада зуутын дарга нарт Бурханы өргөөн дэх, Давид хааных байсан жаднууд болон том, жижиг бамбайнууд өгчээ.

10. Тэрээр хүн бүрийн гарт нь зэвсгийг нь бариулаад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлүүлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар бүх хүнийг зогсоосон юм.

11. Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнд тос цутган,—Хаан мөнх наслах болтугай! гэцгээв.

12. Аталиа ард түмний гүйлдэх болон хааныг магтах дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ.

13. Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээнүүдээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байв. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад,—Тэрслэлт! Тэрслэлт! хэмээжээ.

14. Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарыг авчраад, тэдэнд—Тэр эмийг хүрээний дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун хэмээн тушаав. Тахилч—Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун гэв.

15. Ингээд тэд түүнийг баривчлан, хааны гэрийн Морьт Хаалганы орох үүд уруу авчраад, тэнд тэр эмийг цаазалжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 23