Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 21:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэдний хамт Давидын хотод оршуулагдсан бөгөөд түүний хүү Иехорам түүний оронд хаан болов.

2. Түүнд ах дүүс байсан бөгөөд тэд Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв.

3. Тэдний эцэг алт, мөнгө, үнэт зүйлс бүхий олон бэлгийн хамтаар Иудагийн бэхлэгдсэн хотуудыг тэдэнд өгсөн бөгөөд, хаант улсаа Иехорамд өгөв. Учир нь тэрээр ууган хүү байв.

4. Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүсээ, бас Израилийн зарим удирдагчдыг илдээр хороов.

5. Иехорам хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ.

6. Тэрээр Ахабын гэрийн адил Израилийн хаадын замаар явсан (учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ) бөгөөд ЭЗЭНий мэлмийд хорон мууг үйлдэв.

7. Гэсэн ч Давидтай тогтоосон гэрээнээсээ болж, мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг мөнхөд өгнө гэж Өөрөө нэгэнт амласан тул Давидын гэрийг устгахыг ЭЗЭН хүссэнгүй.

8. Иехорамын өдрүүдэд Едом Иудагийн захиргааг эсэргүүцэн босож, өөрсдөдөө хааныг тавьжээ.

9. Тэгэхэд Иехорам цэргийн дарга нар болон бүх тэрэгтэйгээ гатлав. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлж байсан едомчуудыг цохижээ.

10. Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна түүний ноёрхлыг эсэргүүцэв. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.

11. Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон, Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 21