Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 4:13-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Ингээд Боаз Рутыг авч, тэр эмэгтэй түүний эхнэр болов. Боаз түүн уруу орсонд ЭЗЭН түүнд үр тогтоон өглөө. Тэгээд тэр хүү төрүүлэв.

14. Тэгтэл эмэгтэйчүүд Наомид—Чамайг өнөөдөр өвийг золигчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Тэгээд түүний нэр Израильд алдарших болтугай!

15. Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтугай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв.

16. Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүнийг асрах болов.

17. Хөрш эмэгтэйчүүд нь—Наомид хүү төрөв хэмээн өгүүлэлдэж, түүнд нэр өгөв. Тэгээд тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.

18. Перезийн удам угсаа нь энэ юм. Перезд Хезрон төрсөн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Рут 4