Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 1:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв.

18. Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнд дахин юу ч өгүүлсэнгүй.

19. Тэгээд тэд хоёулаа Бетлехемд хүрч иртлээ явав. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болж хөл үймээн болон, эмэгтэйчүүд нь—Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв.

20. Тэрээр тэдэнд—Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара хэмээн дууд.

21. Би дүүрэн гарч явсан боловч, ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс хүчит Нэгэн намайг зовоосон тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ.

22. Тэгээд Моабын нутгаас эргэж ирсэн Наоми өөрийн бэр моаб эмэгтэй Руттай ирэв. Тэд арвай хурааж эхэлсэн үед Бетлехемд ирэв.

бүрэн бүлгийг уншина уу Рут 1