Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Обадиа 1:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Өөрийн дүүгийн өдөр болох түүний золгүй өдрийг бүү хар.Иудагийн хөвгүүдийн сүйрлийн өдөр тэдэн дээр бүү баяс.Тийм ээ, тэдний гай зовлонгийн өдөр чи амаа бүү ангайлга.

13. Миний ард түмний гамшгийн өдөрт тэдний дааман хаалгаар бүү ор.Тийм ээ, тэдний гамшгийн өдөрт тэдний гай зовлонг бүү хар.Тэдний гамшгийн өдөрт тэдний эд хөрөнгөнд бүү гар хүр.

14. Тэдний оргодлуудыг цавчих гэж замын уулзвар дээр бүү зогс.Тэдний гамшгийн өдөрт амьд үлдэгсдийг нь бүү баривчил.

15. Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн уруу ойртож байна.Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно.Чиний үйлс өөрийн чинь толгой дээр буцан ирэх болно.

16. Учир нь чи Миний ариун ууланд уусантай адил одоо бүх үндэстэн нь үргэлжлүүлэн уух болно.Тэд ууж, залгилж, урьд хэзээ ч оршиж байгаагүй мэт болох болно.

17. Гэвч Сион уулан дээр аврал оршиж, энэ уул нь ариун байх болно.Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгөө эзэмших болно.

18. Дараа нь Иаковын гэр гал болж, Иосефын гэр дөл болох юм.Харин Есавын гэр сүрэл мэт болно.Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь тэднийг галд хаяж шатаана”.Учир нь ЭЗЭН айлджээ.

19. Дараа нь негевчүүд Есавын уулыг,шефелачууд Филистийн талыг эзэмших болно.Мөн Ефраимын газар нутаг, Самарийн газар нутгийг эзэмших бөгөөдБениамин нь Гилеадыг эзэмших болно.

бүрэн бүлгийг уншина уу Обадиа 1