Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 3:8-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Хайрлах хийгээд үзэн ядах цаг,Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.

9. Хийж байгаа хөдөлмөрөөс нь ажил хийгчид ямар ашиг байна вэ?

10. Бурханаас миний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан.

11. Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ.

12. Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн.

13. Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу.

14. Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн ажилладгийн учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм.

15. Юу байж байсан, тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буй болох нь аль хэдийн байсан. Бурхан өнгөрснийг ийнхүү хайдаг байна.

16. Би мөн наран доор үнэнч шударгын оронд бузар булай, зөвийн байранд ёрын бузар нь оршдогийг харсан.

17. “Шударга хүн ба гэм нүгэлтний аль алиныг нь Бурхан шүүнэ” гэж би өөртөө хэлэв. Учир нь цаг хугацаа, бүх юмс, бүх үйлс тэнд байдаг.

18. “Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай” гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 3