Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Номлогчийн Үгс 3:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ.

2. Төрөх хийгээд үхэх цаг,Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,

3. Алах хийгээд анагаах цаг,Нураах хийгээд босгох цаг,

4. Уйлах хийгээд инээх цаг,Гашуудах хийгээд бүжиглэх цаг,

5. Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг,Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг,

6. Эрж олох хийгээд алдаж асгах цаг,Хадгалах хийгээд хаях цаг,

7. Урах хийгээд оёх цаг,Дуугүй байх хийгээд ярих цаг,

8. Хайрлах хийгээд үзэн ядах цаг,Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Номлогчийн Үгс 3