Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 7:4-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Хот том бөгөөд уудам, харин түүн доторх хүмүүс нь цөөн, байшингууд нь сэргээн босгогдоогүй байв.

5. Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг уг гарлаар нь бүртгэн данслахын тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулсан. Тэгээд би анх ирэгсдийн угсаа гарвалын номыг олж, тэндээс дараах бичлэгийг олов.

6. Эдгээр нь Вавилоны хаан Небухаднезарын авч явсан цөллөгийн олзлогдогсдоос ирсэн мужийн хүмүүс юм. Тэд Иерусалим ба Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцаж ирсэн.

7. Тэд Зеруббабел, Иешуа, Нехемиа, Азариа, Раамиа, Нахамани, Мордехаи, Билшан, Мисперет, Бигваи, Нехум, Баана нартай хамт ирсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо гэвэл

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 7