Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 6:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Мөн чи Иерусалимд өөрийнхөө тухай «Иудад хаан байна» хэмээн зарлуулахаар эш үзүүлэгчдийг томилсон гэнэ. Одоо эдгээр мэдээллийн дагуу энэ нь хаанд мэдээлэгдэнэ. Тиймээс одоо ирэгтүн, хамтдаа зөвлөлдөе” гэжээ.

8. Тэгэхэд би түүнд захидал илгээн “Таны хэлж буй шиг тийм зүйлс огт болоогүй. Харин та эдгээрийг санаанаасаа зохиож байна” гэлээ.

9. Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” хэмээн бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, өө Бурхан, миний гарыг тэнхрүүлээч.

10. Тэгээд би гэрт хоригдсон Мехетабелын хүү, Делаиагийн хүү Шемаиагийн байшинд ороход, тэр—Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг нь хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв.

11. Гэвч би—Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь амиа аврахаар сүм уруу орж чадах уу? Би орохгүй гэж хэлэв.

12. Тэгэхэд Бурхан үнэхээр түүнийг илгээгээгүй, харин Тобиа, Санбаллат нар түүнийг хөлсөлсөн учир тэр миний эсрэг эш үзүүлсэн гэдгийг би ухаарсан.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 6