Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 2:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа нар үүнийг сонсоод, хэн нэгэн хүн Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн ирсэн нь тэдэнд тун тааламжгүй байв.

11. Тиймээс би Иерусалимд очиж, тэнд гурав хоног байв.

12. Тэгээд шөнөөр би цөөхөн хүний хамт босов. Иерусалимын төлөө юу хийх ёстойг Бурхан миний зүрхэнд чиглүүлж байсныг би хэнд ч хэлээгүй бөгөөд миний унаж явсан унаанаас минь өөр амьтан тэнд байсангүй.

13. Тэгээд би шөнөөр Луут Худгийн зүг Хөндийн Хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдлын Хаалга хүртэл явав.

14. Дараа нь Оргилуурын Хаалга ба Хааны цөөрөм уруу очсон ч тэнд миний уналга моринд явах газар үгүй байв.

15. Тиймээс би шөнөөр жалга даган явж, хэрмийг шинжив. Дараа нь би Хөндийн Хаалгаар дахин орж, буцаж харив.

16. Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилч нарт ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 2