Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 11:21-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Харин сүмийн үйлчлэгчид Офелд амьдарч байсан. Зиха, Гишпа нар сүмийн үйлчлэгчдийг хариуцаж байв.

22. Иерусалим дахь левичүүдийн харгалзагч нь Бурханы өргөөний үйлчлэлийн дуучид байсан Асафын хөвгүүдээс, Микагийн хүү, Маттаниагийн хүү, Хашабиагийн хүү, Банийн хүү Уззи байв.

23. Учир нь тэдний талаар гаргасан хааны тушаал байсан ба дууны удирдагчдад өдөр өдрийн хатуу дүрэм байв.

24. Иудагийн хөвгүүн Зерагийн хөвгүүдээс, Мешезабелын хүү Петахиа нь ард түмний талаарх бүх асуудлуудад хааны төлөөлөгч болж байв.

25. Тариан талбайнуудтай тосгодын хувьд, Иудагийн зарим хөвгүүд Кириат-арба болон түүний тосгодод, Дибон болон түүний тосгодод, Иехабзеел болон түүний тосгодод амьдарч байв.

26. Мөн Иешуад, Моладад ба Бет-пелетэд,

27. Хазар-шуалд, Беершебад болон түүний гацаануудад,

28. Зиклагд, Меконад болон түүний гацаануудад,

29. Ен-риммонд, Зорад Иармутад,

30. Заноа, Адуллам болон тэдний тосгодод, Лахиш болон түүний талбайнууд, Азека болон түүний гацаануудад байв. Тиймээс тэд Беершебагаас Хинномын хөндий хүртэл хуарагнав.

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 11