Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нехемиа 10:18-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Ходиа, Хашум, Безаи,

19. Хариф, Анатот, Небаи,

20. Магпиаш, Мешуллам, Хезир,

21. Мешезабел, Задок, Иаддуа,

22. Пелатиа, Ханан, Анаиа,

23. Хошеа, Хананиа, Хасшуб,

24. Халлохеш, Пилха, Шобек,

25. Рехум, Хашабна, Маасеиа

26. Ахиа, Ханан, Анан,

27. Маллух, Харим, Баана.

28. Үлдсэн хүмүүс болох тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид болон Бурханы хуулийг дагахаар өөрсдийгөө тэр газрын хүмүүсээс тусгаарласан бүх хүмүүс, тэдний эхнэрүүд, тэдний хөвгүүд ба охид, мэдлэгтэй ба ойлголттой бүхэн

29. өөрсдийнхөө садан төрөлтэй, сурвалжтануудтайгаа нийлж хараан тангарагласан нь “Бид Бурханы зарц Мосегээр өгөгдсөн Бурханы хуулийг дагаж, мөн бидний Эзэн БУРХАНы бүх тушаал, зарлиг, тогтоолыг сахин биелүүлье.

30. Мөн бид охидоо энэ газрын хүмүүст өгөхгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ авахгүй.

31. Амралтын өдөр бараа, эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид амралтын өдөр, эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилийн ургацаас болон аливаа өрийг нэхэмжлэхээс татгалзана.

32. Бид мөн өөрсдийн Бурханы өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө хүлээж байна.

33. Энэ нь ил тавих талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд зориулан, мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм.

34. Түүнчлэн тахилч нар, левичүүд болон хүмүүсийн дунд бид түлээний хангамжийн төлөө шавга хаяж шодов. Энэ нь бидний эцгүүдийн бүлүүдийн дагуу Бурханыхаа өргөө уруу түүнийг аваачиж, хуульд бичигдсэнчлэн жил бүр тогтоосон цагт бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаахын тулд

бүрэн бүлгийг уншина уу Нехемиа 10