Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нахум 3:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Худал ба дээрмээр бүрэн дүүрсэн, цуст хот нь гаслантай яа.Түүний олз нь хэзээ ч одохгүй.

2. Ташуурын дуу, дугуйнуудын таржигнасан чимээ,морьдын цогих, үсрэн харайх тэрэгнүүдийн дуу.

3. Морьтонгууд мордож, илднүүд гялалзаж, жаднууд туяарна.Олон үхэгсэд, үй олон хүүр, тоймгүй олон цогцос.Хүмүүс цогцоснууд дээр бүдэрч унана.

4. Энэ бүхэн нь янхны завхай тачаалаас,илбэчдийн нууц амраг, дур булаам нэгнээс болсон юм.Тэр өөрийн янхандалтаар үндэстнүүдийг худалдаж мөн ард түмнүүдийг ид шидээр татдаг.

5. “Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.“Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл сөхөж,чиний нүцгэн байдлыг үндэстнүүдэд,чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлэх болно.

6. Би чиний дээр бузар юмыг хаяж, чамайг олиггүй болгоно.Чамайг үзвэр мэт тавих болно.

7. Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан,«Ниневе сүйтгэгдсэн!Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ.Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”.

бүрэн бүлгийг уншина уу Нахум 3