Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Нахум 2:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тараан бутраагч нэгэн чиний эсрэг хүрч ирлээ.Цайзаа хамгаал, замыг ажигла.Ууцаа бэхэлж, өөрийн бүх хүчээ хураа.

2. Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч,тэдний усан үзмийн модны мөчрүүдийг хугалсан ч,ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүч шиг сэргээх болно.

3. Түүний хүчит эрсийн бамбайнууд нь улаан өнгөтэй,дайчид нь час улаан өнгөөр хувцасласан.Түүнийг жагсаалд гарахаар бэлтгэх өдөрт тэрэгнүүд нь гангийн галд хучигдсан.Нарсан жаднууд найгаж байна.

4. Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж,тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана.Тэдний дүр төрх нь бамбарууд мэт,тэд цахилах гялбаанууд мэт нааш цааш цахилж байна.

5. Тэр өөрийнхөө сурвалжтнуудыг санадаг байна.Тэд алхаан дундаа бүдэрч, хана хэрэм уруу нь яарцгаан, бүслэлтийн хаалт босгоно.

6. Голуудын дааман хаалганууд нээлттэй байх бөгөөд орднууд сүйрчээ.

7. Бүх юм шийдэгдсэн.Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ.Түүний шивэгчид цээжээ дэлдэж, тагтаа дуугарах мэт ёолно.

бүрэн бүлгийг уншина уу Нахум 2