Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 9:3-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэгээд Израилийн хөвгүүдэд ийн хэлтүгэй. “Нүглийн төлөөх тахилд нэг ухныг, шатаалт тахилд согоггүй, нэг настай тугал хурга хоёрыг,

4. эвийн тахилд үхэр, хуцыг тостой хольсон идээн өргөлийг ЭЗЭНий өмнө өргөхөөр авагтун. Учир нь ЭЗЭН өнөөдөр та нарт үзэгдэх болно”.

5. Тийнхүү тэд Мосегийн тушаасныг хурлын майхны өмнө авчрав. Бүх цуглаан ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсов.

6. Мосе—ЭЗЭНий цог жавхлан та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл нь энэ болой гэв.

7. Тэгээд Мосе Ааронд—Тахилын ширээнд ойртон ирж, өөрийнхөө төлөө болон ард олны төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилаа өргө. Тэгээд ЭЗЭНий тушаасан ёсоор ард олны өмнөөс чи эвлэрүүллийг хийхийн тулд тэдний төлөө өргөлийг өргө гэлээ.

8. Тиймээс Аарон тахилын ширээнд ойртон ирж, өөрийнх нь төлөө байсан, нүглийн төлөөх тахилын тугалыг нядлав.

9. Аароны хөвгүүд цусыг нь түүнд авчирсанд, тэр цусанд хуруугаа дүрэн тахилын ширээний эврүүд дээр нялж, бусад цусыг тахилын ширээний суурь уруу асгав.

10. Дараа нь тэр нүглийн төлөөх тахилын өөх, бөөр, өнчин элгийг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилын ширээн дээр шатаан уугиулав.

бүрэн бүлгийг уншина уу Левит 9