Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 9:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Харин мах болон арьсыг нь тэр хуарангийн гадна галд шатаав.

12. Тэгээд тэр шатаалт тахилыг нядлав. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгөхөд, тэр түүнийг тахилын ширээ уруу тойруулан цацав.

13. Тэд шатаалт тахилыг хэсэглэн толгойнх нь хамт түүнд өгсөнд тэр тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулав.

14. Тэр мөн гэдэс дотор болон мөчүүдийг угаагаад, тэдгээрийг шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиулав.

15. Тэгээд тэр ард олны тахилыг авчран, ард олны төлөө байсан, нүглийн төлөөх тахилын ямааг авч, нядлан эхнийхтэй адил түүнийг нүглийн төлөө өргөв.

16. Тэр мөн шатаалт тахилыг авчирч, түүнийг зарлигийн дагуу өргөв.

17. Дараа нь тэр өглөөний шатаалт тахилаас гадна идээн өргөлийг авчирч, түүний хэсгээс нь өөрийн атгыг дүүргээд, түүнийгээ тахилын ширээн дээр шатаан уугиулав.

18. Тэгээд тэр ард олны төлөө байсан эвийн тахилын өргөл болох үхэр болон хуцыг нядалжээ. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгсөнд, тэр түүнийг тахилын ширээ уруу тойруулан цацав.

19. Үхэр болон хуцын өөхний хэсгүүдийн хувьд гэвэл, сүүл, гадар өөх, бөөр, өнчин элгийг аван,

20. тэд эдгээр өөхний хэсгүүдийг өвчүүнүүд дээр тавьсан. Тэр тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулжээ.

21. Харин өвчүүнүүд болон баруун гуяыг Аарон ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон Мосегийн тушаасан ёсоор даллав.

22. Тэгээд Аарон ард олон уруу гараа өргөж, тэднийг ерөөлөө. Тэр нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, эвийн тахилыг хийснийхээ дараа доош буулаа.

23. Мосе, Аарон нар хурлын майханд оров. Тэднийг гарч ирэн ард олныг ерөөмөгц ЭЗЭНий цог жавхлан бүх ард олонд үзэгдэв.

24. Тэгэхэд ЭЗЭНий өмнөөс гал гарч ирэн, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхний хэсгүүдийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагц, хашхиралдан нүүрээрээ унав.

бүрэн бүлгийг уншина уу Левит 9