Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 6:9-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Аарон болон түүний хөвгүүдэд тушаан хэлэгтүн. “Шатаалт тахилын хууль нь ийм юм. Шатаалт тахил нь өглөө болтол бүхэл шөнөжин тахилын ширээн дээрх зуухан дээр байх бөгөөд тахилын ширээн дээрх гал түүн дээр шатсаар байх ёстой.

10. Тахилч нь маалинган нөмрөг өмсөх ёстой. Нүцгэн биен дээрээ тэр дотуур хувцсыг өмсөх болой. Тэрээр тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг авч тахилын ширээний хажууд тавина.

11. Тэгээд тэр хувцсаа тайлан, өөр хувцас өмсөөд, үнсийг хуарангийн гадна цэвэр газарт аваачих ёстой.

12. Тахилын ширээн дээрх гал түүн дээрээ үргэлж шатсаар байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй. Харин тахилч өглөө бүр түүн дээр мод шатааж, дээр нь шатаалт тахилыг тавин, эвийн тахилуудын өөхийг шатаан уугиулна.

13. Гал нь тахилын ширээн дээр байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй.

14. Харин идээн өргөлийн хууль нь ийм юм. Аароны хөвгүүд нь түүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд авчирна.

15. Тэдний нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг түүний тос болон идээн өргөл дээрх бүх утлагынх нь хамт авч, дурсгалын өргөл болгон ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэрээр тахилын ширээн дээр шатаан уугиулах болой.

16. Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Энэ нь исгээгүй боовтой адил, ариун газарт идэгдэх ёстой. Тэд үүнийг хурлын майхны хашаан дотор иднэ.

17. Энэ нь хөрөнгөтэй хийгдэх ёсгүй. Үүнийг Би галаар өргөх өргөлүүдээсээ тэдний хувь болгон өгсөн. Энэ нь нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилын адил хамгийн ариун болой.

18. Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь үеийн үед ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн улиран үргэлжлэх зарлиг юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдах ёстой” гэв.

19. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

20. Тослогдсон өдрөө Аарон болон түүний хөвгүүд энэ тахилыг ЭЗЭНд авчрах ёстой. Ефагийн аравны нэгэн сайн гурилыг байнгын идээн өргөл болгон авчирч хагасыг нь өглөө, хагасыг нь үдэш өргөх ёстой.

21. Энэ нь хайруулын тавган дээр тостой бэлтгэгдсэн байх ёстой. Сайн хутгасны дараа авчир. Та нар идээн өргөлийг болсон хэсгүүдээр нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон авчир.

22. Хөвгүүдийнх нь дундаас түүний байрыг эзлэх тэрхүү тослогдсон тахилч түүнийг өргөнө. Улиран үргэлжлэх зарлигийн дагуу үүнийг ЭЗЭНд бүхэлд нь шатаан уугиулна.

23. Тийнхүү тахилчийн идээн өргөл бүр нь бүхэлдээ шатаагдах ёстой. Үүнийг идэх ёсгүй гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Левит 6