Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 6:22-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Хөвгүүдийнх нь дундаас түүний байрыг эзлэх тэрхүү тослогдсон тахилч түүнийг өргөнө. Улиран үргэлжлэх зарлигийн дагуу үүнийг ЭЗЭНд бүхэлд нь шатаан уугиулна.

23. Тийнхүү тахилчийн идээн өргөл бүр нь бүхэлдээ шатаагдах ёстой. Үүнийг идэх ёсгүй гэлээ.

24. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

25. Аарон болон түүний хөвгүүдтэй ярин ийн хэлэгтүн. “Нүглийн төлөөх тахилын хууль нь ийм юм. Шатаалт тахил нядлагддаг газарт, нүглийн төлөөх тахил нь ЭЗЭНий өмнө нядлагдах ёстой. Энэ нь хамгийн ариун ажгуу.

26. Түүнийг нүглийн төлөө өргөсөн тахилч түүнийг иднэ. Энэ нь ариун газарт, хурлын майхны хашаан дотор идэгдэх ёстой.

27. Түүний маханд хүрэх хэн боловч ариусгагдах ёстой. Түүний аливаа цус хувцсан дээр үсрэхэд, цус үсэрсэн хэсгийг та нар ариун газарт угаагтун.

28. Мөн дотор нь түүнийг буцалгасан шавар савыг хагалах ёстой. Хэрэв энэ нь хүрэл саванд буцалгагдсан бол, савыг сайтар цэвэрлэн, усаар зайлах ёстой.

29. Тахилч нарын дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь хамгийн ариун болой.

30. Гэвч ариун газарт эвлэрүүллийг хийхээр аливаа цусыг нь хурлын майханд аваачсан нүглийн төлөөх тахилыг идэх ёсгүй. Энэ нь галд шатаагдах ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 6