Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 6:15-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэдний нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг түүний тос болон идээн өргөл дээрх бүх утлагынх нь хамт авч, дурсгалын өргөл болгон ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэрээр тахилын ширээн дээр шатаан уугиулах болой.

16. Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Энэ нь исгээгүй боовтой адил, ариун газарт идэгдэх ёстой. Тэд үүнийг хурлын майхны хашаан дотор иднэ.

17. Энэ нь хөрөнгөтэй хийгдэх ёсгүй. Үүнийг Би галаар өргөх өргөлүүдээсээ тэдний хувь болгон өгсөн. Энэ нь нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилын адил хамгийн ариун болой.

18. Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь үеийн үед ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн улиран үргэлжлэх зарлиг юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдах ёстой” гэв.

19. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

20. Тослогдсон өдрөө Аарон болон түүний хөвгүүд энэ тахилыг ЭЗЭНд авчрах ёстой. Ефагийн аравны нэгэн сайн гурилыг байнгын идээн өргөл болгон авчирч хагасыг нь өглөө, хагасыг нь үдэш өргөх ёстой.

21. Энэ нь хайруулын тавган дээр тостой бэлтгэгдсэн байх ёстой. Сайн хутгасны дараа авчир. Та нар идээн өргөлийг болсон хэсгүүдээр нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон авчир.

бүрэн бүлгийг уншина уу Левит 6