Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 13:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Харин биеийнх нь арьсан дээрх тод толбо нь цагаан бөгөөд арьснаас гүн харагдахгүй, түүн дээрх үс нь цайгаагүй байвал өвчтэй болсон хүнийг тахилч долоо хоногоор хөл хорино.

5. Долоо дахь өдөр нь тахилч түүнийг үзнэ. Хэрэв түүний нүдэнд уг өвчин нь өөрчлөгдөөгүй байх болон халдвар арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг дахин долоо хоногоор хөл хорино.

6. Тахилч түүнийг долоо дахь өдөр нь дахин үзнэ. Хэрэв уг өвчин арьсан дээгүүр тархаагүй байж, хатсан байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь бижрүү төдий болой. Тэр хувцсаа угаан цэвэр болно.

7. Харин хэрэв тэр цэвэршихээр биеэ тахилчид үзүүлсний дараа уг бижрүү арьсан дээгүүр цааш тархах тохиолдолд тэр хүн тахилчид дахин үзүүлэх болой.

8. Тахилчийг үзэхэд, хэрэв уг бижрүү нь арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.

9. Хүн арьсны халдварт өвчинтэй байвал түүнийг тахилч уруу аваачна.

бүрэн бүлгийг уншина уу Левит 13