Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 11:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан,Өөрийн хүүг Египетээс дуудан гаргасан.

2. Тэд тэднийг дуудах тусам тэд тэднээс улам холдсон.Тэд Баалуудад тахил өргөсөөр, шүтээнүүдэд утлага уугиулсаар байсан.

3. Гэвч Ефраимд алхахыг зааж өгсөн нэгэн бол Би билээ.Би тэднийг мутартаа авсан. Гэвч Би тэднийг эдгээснийг тэд мэдээгүй.

4. Би тэднийг хүний оосроор, хайрын уяагаар дагуулсан.Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг нэгэнтэй адил болсон.Би тонгойж, тэднийг хооллосон.

5. Тэд Египет газар уруу эргэж явахгүй.Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир Ассири нь тэдний хаан байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 11