Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан,Өөрийн хүүг Египетээс дуудан гаргасан.

2. Тэд тэднийг дуудах тусам тэд тэднээс улам холдсон.Тэд Баалуудад тахил өргөсөөр, шүтээнүүдэд утлага уугиулсаар байсан.

3. Гэвч Ефраимд алхахыг зааж өгсөн нэгэн бол Би билээ.Би тэднийг мутартаа авсан. Гэвч Би тэднийг эдгээснийг тэд мэдээгүй.

4. Би тэднийг хүний оосроор, хайрын уяагаар дагуулсан.Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг нэгэнтэй адил болсон.Би тонгойж, тэднийг хооллосон.

5. Тэд Египет газар уруу эргэж явахгүй.Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир Ассири нь тэдний хаан байх болно.

6. Илд нь тэдний хотуудын эсрэг эргэлдэж,тэдний даамангийн хаалтуудыг нурааж,тэдний зөвлөгөөнөөс болж тэднийг түймэрдэх болно.

7. Тийнхүү Миний ард түмэн Надаас урвах сонирхолтой болсон.Хэдийгээр тэд дээр байгаа Нэгэн уруу тэднийг дууддаг боловч хэн ч Түүнийг ердөө өргөмжлөхгүй байна.

8. Ефраим аа, Би чамайг хэрхэн орхих вэ?Израиль аа, Би чамайг хэрхэн дайсанд тушаах вэ?Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ?Би чамд хэрхэн Зебоим шиг хандах вэ?Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Миний бүхий л энэрэл ноцсон байна.

9. Би Өөрийн догшин уураа гүйцэлдүүлэхгүй.Би дахин Ефраимыг сүйтгэхгүй.Учир нь Би бол хүн бус, харин Бурхан юм. Би бол та нарын дунд буй Ариун Нэгэн бөгөөд Би хилэгнэл дотор ирэхгүй.

10. Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно.Үнэхээр Тэр архирч, Түүний хөвгүүд нь баруун зүгээс чичирсээр ирэх болно.

11. Египетээс ирэх шувууд мэт, Ассири газраас ирэх тагтаа мэт тэд чичирсээр ирэх болно.Би тэднийг өөрсдийнх нь байшингуудад суулгах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12. Ефраим нь Намайг худал үгээр хүрээлж, Израилийн гэр нь заль мэхээр тойруулж байна.Иуда ч бас Бурханы эсрэг, итгэмжит Ариун Нэгэнд дуулгаваргүй байна.