Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хабаккук 3:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Шигионотод нийцүүлсэн эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.

2. ЭЗЭН, Таны талаарх мэдээг би сонссон бөгөөдби сүрдэн эмээж байна.ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж,энэ үед тэдгээрийг мэдүүлээч.Хилэгнэх үедээ өршөөлөө санаач.

3. Бурхан Теманаас морилон ирж,Ариун Нэгэн Паран уулаас заларна.СелаТүүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин,дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.

4. Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөдТүүний хүч чадал нууцлагдсан.

5. Түүний өмнө тахал явж,араас нь сүйрэл гамшиг дагадаг.

6. Тэрээр зогсож, газрыг хэмжсэн.Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон.Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв.Түүний замууд үүрдийнх юм.

7. Кушаны майхнуудыг зовлон нөмөрч,Мидиан газрын майхнуудын хөшгүүд чичирч байхыг би харлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хабаккук 3