Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хабаккук 1:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эш үзүүлэгч Хабаккукийн үзсэн үзэгдэл.

2. ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж,Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ?Би Тан уруу “Хүчирхийлэл!” хэмээн ориловч,Та аврахгүй юм.

3. Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж,юунд бузар мууг харуулна вэ?Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж,эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.

4. Тиймээс хууль нь үл тоогдож,шударга ёс нь хэзээ ч мөрдөгдсөнгүй.Учир нь бузар муу хүмүүс зөвт хүмүүсийг хүрээлдгээс болж шударга ёс гаждаг юм.

5. Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа!Алмайр! Гайхагтун!Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна.

6. Үзэгтүн. Догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна.Тэд өөрийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн энгээр жагсан урагшилдаг.

бүрэн бүлгийг уншина уу Хабаккук 1