Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 5:6-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэгэхээр одоо Ливанаас хуш мод тайрч өгөхийг хаантан та тушааж соёрхоно уу. Миний зарц нар таны зарц нартай хамт ажиллах болно. Таны хүмүүст өгөх хөлсийг хаан таны хэлснээр би төлье. Учир нь бидний дунд сидончууд шиг дүнз бэлтгэхийг мэддэг нэг ч хүн үгүй билээ хэмээн хэлүүлэв.

7. Соломоны уламжлуулсныг Хирам сонсоод машид баярлан,—Давидад агуу үндэстнийг нь захирах мэргэн хүү заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай хэмээн өгүүлэв.

8. Хирам Соломонд үг илгээн,—Чиний надад илгээсэн үгийг би сонслоо. Чиний хүссэн хуш болон агар модон дүнзнүүдийг би нийлүүлье.

9. Миний зарц нар тэдгээрийг Ливанаас тэнгис уруу зөөн, би тэднээр сал хийж таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн, дараа нь салаа задлан чи тэднийг цааш татан авна биз ээ. Танаас миний хүсэх юм бол миний гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс бэлтгэж өгөөч гэсэн хариу ирүүлэв.

10. Соломоны хүссэнээр хуш болон нарсан дүнзийг Хирам бэлтгэж өгчээ.

11. Тэгэхэд Хирамын гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс болгон хорин мянган кор гурил, хорин кор шахсан тосыг Соломон илгээв. Соломон Хирамд жил бүр ийнхүү өгчээ.

12. ЭЗЭН амлалтынхаа дагуу Соломонд мэргэн ухааныг өгөв. Хирам Соломон хоёрын хооронд амар тайван тогтож, тэр хоёр гэрээ байгуулжээ.

13. Соломон хаан бүх Израилиас гучин мянган эрсийг албадлагын ажилд дайчлав.

14. Тэрээр тэднийг арав арван мянгаар нь сар сараар ээлжлүүлэн Ливан уруу илгээж, Ливанд нэг сар, нутагт нь хоёр сар байлгадаг байв. Албадан ажиллаж байгаа хүмүүсийг Адонирам хариуцдаг байв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 5