Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 13:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн тэмдгийн дагуу тахилын ширээ нуран хуваагдаж, үнс тахилын ширээн дээрээс асгарав.

6. Хаан Бурханы хүнд хандан—ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч хэмээн Миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.

7. Тэгээд хаан Бурханы хүнд—Надтай хамт гэрт очиж, алжаалаа тайлагтун. Би танд шагнал өгье гэв.

8. Харин Бурханы хүн хаанд хариулан—Та өөрийнхөө гэрийн тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй, мөн энэ газарт байхдаа би талх ч идэж, ус ч уухгүй.

9. Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи талх ч идэж, ус ч ууж болохгүй, тэр ч бүү хэл ирсэн замаараа ч буцан явж болохгүй” гэж тушаагдсан юм гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 13