Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 13:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэгтэл эцэг нь хүүхдүүддээ—Миний илжгэнд эмээл тох гэв. Хөвгүүд нь түүнд илжгийг эмээллэн бэлтгэсэнд тэр илжгээ унан, явав.

14. Тэрээр Бурханы хүний араас явсаар, царс модны доор сууж байхад нь түүнийг олж хараад,—Та Иудагаас ирсэн Бурханы хүн мөн үү? гэж асуув. Тэр—Би мөн гэжээ.

15. Хөгшин эш үзүүлэгч түүнд хандан—Надтай хамт гэрт очиж талх иднэ үү гэсэнд

16. Бурханы хүн—Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй, мөн энэ газар тантай хамт талх ч идэж, ус ч уухгүй.

17. Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцан ирээрэй” гэсэн тушаал өгөгдсөн юм гэв.

18. Хөгшин эш үзүүлэгч түүнд—Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай” гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив.

19. Бурханы хүн түүнтэй хамт явж, гэрт нь талх идэж, ус уулаа.

20. Тэднийг ширээний ард сууж байх үед, Бурханы хүнийг буцаан авчирсан эш үзүүлэгч дээр ЭЗЭНий үг буун ирсэнд

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 13