Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 11:28-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Тэр үед Иеробоам зоригтой дайчин эр байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ.

29. Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь шилон хүн Ахиа эш үзүүлэгч түүнтэй зам дээр уулзсан. Тэр хоёр тэр газар хоёулхнаа байсан бөгөөд Ахиа шинэ дээл өмссөн байв.

30. Тэгээд Ахиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж, арван хоёр хэсэг болгон урлаа.

31. Тэрээр Иеробоамд—Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салган, арван овгийг нь чамд өгөх болно.

32. (Гэвч Миний боол Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимыг бодон, зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ.)

33. Учир нь тэд эцэг Давид шигээ амьдарч, Миний тогтоол заавруудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв зүйлийг хийж, Миний замаар явалгүй Намайг умартан сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомыг шүтсэн.

34. Харин Миний тушаал заавруудыг сахиж байсан Миний сонгосон Миний зарц Давидыг бодож Соломоныг амьдралынх нь туршид түүний гараас бүх хаанчлалыг авахгүй, хаан хэвээр үлдээнэ.

35. Харин Би хүүгийнх нь гараас хаанчлалыг булаан, арван овгийг чамд өгөх болно.

36. Нэг овгийг Соломоны хүүд өгнө. Тэгвэл Өөрийн нэрээ байлгах гэж Миний сонгосон Иерусалимд Миний зарц Давид миний өмнө үргэлж гэрэлтэх болно.

37. Би чамайг авч, чи өөрийн хүсэж буй бүгдийг захирч Израилийн дээр хаан болох болно.

38. Тэгээд Миний зарц Давид шиг чамд Миний тушаасан бүхнийг чи сонсон, Миний замаар явж, Миний тушаал, заавруудыг мөрдсөнөөр Миний мэлмийн өмнө зөвийг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана.

39. Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч, үргэлжид ийм байхгүй” гэж айлдсан гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 11