Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 7:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Зарц нарынх нь нэг—Хотод үлдсэн амьд буй морьдоос тавыг заримд өгөөч. Үзэгтүн, тэд хотод үлдсэн Израилийн бүхий л ард түмний адил юм. Үзэгтүн, тэд амь үрэгдсэн Израилийн бүхий л ард түмний адил юм. Тиймээс илгээж, харцгаая гэжээ.

14. Тиймээс тэд морьтой хоёр тэрэг авч, хаан тэднийг арамейчуудын цэргийн араас илгээн,—Явж, хар гэж хэлжээ.

15. Тэд араас нь Иордан уруу явсан бөгөөд үзэгтүн, бүх зам арамейчуудын яарахдаа хаясан хувцас, хэрэглэлээр дүүрсэн байв. Тэгээд элч нар буцаж ирээд, хаанд айлтгав.

16. Ингээд ард түмэн гарч, арамейчуудын хуаранг тонов. Тэгэхэд ЭЗЭНий үгийн дагуу нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр худалдав.

17. Хаан өөрийн гарын түшмэлийг хотын дааман хаалгыг хариуцахаар томилжээ. Гэвч хүмүүс дааман хаалганы дэргэд түүнийг дайран гишгэчсэн бөгөөд тэрээр Бурханы хүний яг хэлсний дагуу үхэв. Хаан түүн уруу ирэх үед Бурханы хүн тэгж ярив.

18. Энэ нь Бурханы хүн хаанд “Маргааш өдийд Самарийн дааман хаалган дээр хоёр хэмжүүр арвай нэг шекелээр, нэг хэмжүүр сайн гурил нэг шекелээр зарагдах болно” гэж хэлсний дагуу болжээ.

19. Тэгэхэд хааны түшмэл Бурханы хүнд хариулан—Үзэгтүн, хэрэв ЭЗЭН тэнгэрт цонхнууд хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэж хэлэв. Тэрээр—Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи түүнээс идэхгүй гэсэн билээ.

20. Ингээд түүнд энэ нь тохиолдож, хүмүүст хотын дааман хаалганы дэргэд түүнийг дайран гишгэцгээж, тэрээр үхсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 7