Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 22:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэр мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиглаж буй хүмүүсийн гарт даатгаад, тэд түүнийг өргөөний эвдрэлийг засварлахаар ЭЗЭНий өргөөнд буй ажилчдад,

6. мужаанууд, барилгачид болон чулуучдад, мөн өргөөг засварлахаар гуалин ба цавчсан чулуу худалдаж авахад зориулан өгөгтүн.

7. Тэд итгэлтэйгээр ханддаг тул тэдний гарт мөнгө даатгагдсан учраас тэдэнтэй ямар ч тооцоо бүү бод гэж хэлжээ.

8. Тэгээд тэргүүн тахилч Хилкиа Шафан гүүшид—Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгч уншуулав.

9. Гүүш Шафан хаанд бараалхаж, түүнд үг уламжлан—Таны зарц нар өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, ЭЗЭНий өргөөг хянагч хүмүүсийн гарт даатгав гэв.

10. Үүнээс гадна гүүш Шафан хаанд—Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номыг хааны өмнө уншжээ.

11. Хаан тэрхүү хуулийн номын үгсийг сонсоод, хувцсаа урав.

12. Дараа нь тахилч Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микиагийн хүү Ахбор, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт тушаан—

13. Явцгааж, миний төлөө, ард түмэн болон бүх Иудагийн төлөө, олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Бидний талаар бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр энэ номын үгсийг бидний эцэг өвгөд сонсоогүй учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн агуу ажээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 22