Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 11:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэгээд хүн бүр гартаа зэр зэвсгээ авч, та нар хааныг хүрээлэн зогс. Хүрээний дотор орогч хэнийг боловч алах ёстой. Гарч, орох бүрийд нь хаантай хамт байгтун гэв.

9. Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэв. Тэдний хүн бүр амралтын өдөр ордог, гардаг бүх эрсээ дагуулан тахилч Иехоиада уруу ирэв.

10. Тахилч зуутын дарга нарт ЭЗЭНий өргөөн дэх, Давид хааны жад, бамбайнуудыг өгөв.

11. Харуулын хүн бүр гартаа зэвсгээ бариад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар зогсоцгоов.

12. Үүний дараа Иехоиада хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгөв. Тэд түүнийг хаан болгон тосолж, алга ташин,—Хаан мөнх наслаг! гэцгээв.

13. Аталиа харуулын болон хүмүүсийн дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж ирэв.

14. Түүнийг харахад, хаан заншил ёсоор баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад,—Тэрслэлт! Тэрслэлт! гэж хашхирав.

15. Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарт тушаан, тэдэнд—Тэр эмийг хүрээний дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун хэмээв. Учир нь тахилч “Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун” гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 11